Posts

Гэрээсээ ажиллаад Америкийн дунджаас их цалин авах боломж

Танд их мөнгө олох боломж бий ч ганцаараа гэдгээ санаарай. Зарим хүний хувьд ганцаараа байх нь л сайхан байж мэдэх.  Гэрээсээ ажиллаад мөнгө олно гэдэг нэгэн цагт мөрөөдөл байлаа. Харин одоо техник технологийн хөгжлийн ачаар гэрээсээ хийж болохуйц супер ажлууд бий болжээ. Үүнд өөрийн бизнесээ эхлүүлэх, аль нэг компанид ажиллах гээд танд аль аль сонголт нь бий. Ямартай ч боломж хэзээ ч хомсдохгүй. Ингээд Америкийн дундаж цалингаас ч их мөнгө олж болох 50 ажлын боломжийг танилцуулъя.  Туслах маркетер Туслах маркетер бол хувийн сурталчлагч. Та хувийн вебсайтдаа нэгэн номны талаарх сэтгэгдлээ бичээд Amazon-д линкээ хавсаргалаа гэж бодъё. Хэрэглэгч таны линкээр дарж уншаад тухайн номыг худалдаж авбал Amazon-оос танд хувь өгөх болно. Гарааны мөнгө хэрэггүй тул хүмүүс их хошуурхдаг.  Хөдөлгөөнт зураач  Та телевиз, кино, видео тоглоом болон бусад медиад зориулсан хөдөлгөөнт зураг, визуал эффект хийж чаддаг уу? Тийм бол та чөлөөт уран бүтээлч болж гэрээсээ мөнгө олоорой. Та U...

Сэтгүүлч Б.Отгон Бөхчүүдийг бут ниргэлээ

Сэтгүүлч Б.Отгон: Бөхчүүдээ, Ажил хөдөлмөр хийж, нийгэмд оруулах хувь нэмрийн хувьд яг үнэндээ та нар гудамжны цэвэрлэгчийн ч энд хүрэхгүй. Тэгсэн мөртлөө буруу зүйлд гаргуун сайн. Мэдэхгүй бол захаас нь хэлээд өгье!!! 1. Байгаль сүйтгэгчид. Ус нутгаараа дуудуулахдаа дуртай мөртлөө гол ус сүйтгэж, алт ухна. Уурхайнууд та нараар улаан хамгаалагч хийлгэж, ядарсан ардыг дээрэлхэж явахыг нэг биш удаа харсан гэрч нь би байна. 2. Газрын наймаачид.Бөхийн спортдоо тийм элэгтэй юм бол Төв цэнгэлдэх тойрсон газруудаа хамгаалахгүй яагаав!!! Харин ч өөрсдөө ихэнхийг нь зарсан. Энхтайвны гүүрний цаана байх Хурдын шилэн байрны нэг давхарууд лав тэр чигтээ нэг нэртэй бөхийнх гэж ярьдаг.Илчлэх мэт эхнэрийн нь 5D фитнесс тэнд нь байж л байсан 3. Хувиа хичээгчид. Улаанбаатар тойрсон мод,устай газруудыг хамгийн түрүүн хашсан нь бөхчүүд. Нэг аварга маань Гацууртад нэг уулыг бүхэлд нь хашсан.Нөгөө аварга маань Богд- Уулын бугын сангийн аж ахуй байсан амыг тэр чигт нь хашаалсан. 4. Ёс зүйгүй.Монголын өв соё...

ТОДРУУЛГА: Хөл хорио сунгагдвал есдүгээр сард хичээл цахимаар орж эхэлнэ

Дэлхий нийтээр тархсан коронавирусээс улбаатай Онцгой байдлын дэглэмд манай улс шилжээд зургаан сарын нүүрийг үзлээ. Энэ хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд бүх байгууллага,  ААН -үүд үйл ажиллагаагаа зогсоогоод байсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нөхцөл байдал ч өөрчлөгдөж зарим байгууллагуудыг үе шаттай нээх боллоо. Улсын Онцгой Комисс /УОК/ болон Засгийн газар энэ сарын 9- нд  хуралдаж улсын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдал, онцгой байдлын дэглэмийг долдугаар сарын 30 хүртэл сунгасан. Энэ мэтээр өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасаар байвал ирэх намар буюу есдүгээр сарын 01 -нд цэцэрлэг,  ЕБС -ийн хичээл хэрхэх вэ, БСШУЯ  одоо  ямар чиглэлтэй ажиллаж байгаа талаар тус яамны  Хэвлэлийн төлөөлөгч Т. Сайхнаа гаас  тодрууллаа. Тэрбээр  "Одоогийн байдлаар бид шинэ хичээлийн жил хэвийн эхэлнэ гэсэн чиглэлтэй ажиллаж байна. Цэцэрлэг сургуулийн элсэлтийн үйл ажиллагааны шинэ элсэлтийн талаарх асуудлыг Нийслэлийн боловсролы...